Хан-Уул дүүргийн сургуулиудад ”Хүндэтгэлийн өдөр” үргэлжилж байна
2017-03-25

 

Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хоггүй Хан-Уул” аян хэрэгжиж эхэллээ. 


Тухайн зорилтыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд JCI Улаанбаатар салбар байгууллага  "Хотын шийдэл" төслийг  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Буянт-Ухаа цогцолбор, 15, 60, 115, 130-р сургуулиудад   "Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ” уриатайгаар хог хаягдлын талаар сургалт мэдээлэл хийж, Сургагч сурагчдыг бэлтгэсэн ба сургуулиудын дунд төрөл бүрийн уралдаан зарлан амжилттай хэрэгжүүлэн ажиллаж  байна. 


Хан-Уул дүүргийн  боловсролын хэлтэс, төсөлд хамрагдаж буй сургуулиудын санаачлагаар сурагчдад үйлчилгээний ажилчдаа хайрлан тэдний хөдөлмөрийг хүндэтгэх, урам зориг, сэтгэлийн дэм өгөх чадварыг төлөвшүүлэх, "Үйлчилгээний ажилчдын ажил үүрэг”-ийг багш, ахлах ангийн сурагчид гүйцэтгэж, энэ хугацаанд тэднийг сургалт, хичээл, эмчийн үзлэгт хамруулах, тэдэнд зориулсан урлагийн тоглолт зэрэг ажлыг сургуулийн захиргаанаас зохион байгуулж 1200 багш, 25283 суралцагч,  526  ажилчид хамрагдсан юм. 


Энэ өдөр сургуулийн багш, сурагчид орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх ба хог хаягдлын чиглэлээр төрөл бүрийн санамж, зурагт хуудас, уриалгыг иргэд, эцэг эхчүүдэд хүргэж "Хүндэтгэлийн өдөр" арга хэмжээ маань ХУД-н бүх сургуулиудын дунд улирал бүр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа билээ. 



Тус дүүргийн 60, 118 дугаар сургууль дээр зохион байгуулагдсан  “Хүндэтгэлийн өдөр”-ийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд,  Тохижилт.нийтийн  аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар болон JCI Улаанбаатар салбар байгууллагын удирдлагууд оролцлоо. 

 

Shuud.mn
Сонин хачин