Д.Пүрэвдаваа мэдээлэл хийнэ

08:30 цагт: 29 дугаар сургуулийн сонсголгүй сурагчид багш нар, сургуулийн захиргаадаа эсэргүүцэл зарлаж хичээл хаялт хийнэ.
09:30-13:30 цагт: CORPORATE convention center-т Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017" нэгдсэн зөвлөгөөн болно.
10.30 цагт: Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Японы хүүхдийг ивээх сангаас Хурдан морины унаач хүүхдүүд сэдвээр мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын ногоон намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монгол-Япон хамтарсан “БИЧЭЭС” төслийн багаас археологийн судалгааны шинэ олдвор, үр дүн, дүгнэлтийн талаар мэдээлэл хийнэ.
18:30 цагт: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж гадаадад ажилд зуучлах бололцоо бүрдэж байгаа талаар мэдээлэл өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ