Пхеньян цөмийн туршилтад бэлтгэж байна
2017-03-27

 

Хойд Солонгос цөмийн шинэ туршилтад бэлтгэж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Энэ талаар тус улсын залуу удирдагч Ким Чен Ун Батлан хамгаалахын удирдлагуудтай уулзах талаараа ийнхүү мэдэгдсэн байна.

 

Удирдагч “Энэ гуравдугаар сард багтаан Пхеньян сүр хүчээ дэлхийд гайхуулах болно” хэмээн хэлсэн үгийг тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ.

 

Тус улс энэ сарын 7-нд дөрвөн ширхэг пуужин харвасан бол өнгөрсөн долоо хоногт шинэ пуужингийн хөдөлгүүр туршсан юм. Харин уг туршилтын дараахан алсын тусгалтай пуужинг Япон тэнгис рүү харвасан ч бүтэлгүйтсэн билээ.

 

Пхеньян өнгөрсөн онд жижгэрүүлсэн цөмийн зэвсэг гаргана авсан хэмээн мэдээлсэн юм. Мөн тус улс өнгөрсөн оны нэгдүгээр сард цөмийн зэвсэг туршиж, олон улсын заналхийлсэн удаатай.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин