Тусгай олимп: Манай тамирчид 8 медаль хүртэв
2017-03-27

Австри улсад  оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп 2017” наадам зохион байгуулагдаж  өндөрлөлөө. Тэмцээнд оролцсон монголын баг тамирчид хоёр алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв.

 

Тэмцээний  эхний өдөр Уулын цанын 50 метрийн гүйлтийн төрөлд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн сурагч  Н.Уянга алтан медаль хүртэж, тусгай олимпийн өвлийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Мөн тэрбээр энэ сарын 21-нд уулын цанын 50 метрийн зайд уралдан хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн юм.

 

 

Тусгай олимпийн хоёр дахь алтан медалийг 100 метрийн эрэгтэй гүйлтийн цанын төрөлд уралдсан М.Гантөмөр хүртсэн. Тэрбээр мөн 50 метрийн зайд уралдаж хүрэл медалийн эзэн болсон билээ.

 

Ийнхүү манай улсын хоёр ч тамирчин алт, мөнгөн медаль ихэрлүүлэв.

 

Мөн цасны гуталтай гүйлтийн эрэгтэй 25 метрийн зайнд С.Тэмүүлэн мөнгөн медаль хүртсэн юм. Үргэлжлүүлэн цасны гуталтай гүйлтийн эмэгтэй 100 метрийн зайд уралдсан тамирчин Б.Оюунбилэг мөнгөн медаль  хүртсэн амжилтаар медалийн буухиаг үргэлжлүүлсэн.

 

 

Тус наадамд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 2700 орчим тамирчид, 1100 дасгалжуулагчийн удирдлага дор хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. Манай улсаас 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд тус тус өрсөлдөв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
отгонбаяр:
маш гоё байн
2019-04-05
zochin:
odoo shagnal uramshuullig ni hurdan olgooroidoo mongolin tur
2017-03-27