Лондон: Исламын шашинтай бүсгүйчүүд хохирогчдыг дурсав
2017-03-27

 

Британийн нийслэл Лондон хотноо өнгөрсөн долоо хоногт террорист халдлага болж, дөрвөн хүн амиа алдсан билээ.

 

Халдлагыг Халид Масуд гэгч үйлдсэн болохыг тогтоогоод байна. Тэрээр Вэстминстерийн гүүрэн дээр олон хүнийг дайрсаныхаа дараа парламентын ордонд халдах гэж байхдаа цагдаа нарт буудуулан амиа алдсан юм.

 

Уг халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хүлээсэн билээ.

 

Тэгвэл халдлага болсон Вэстминстерийн гүүрэн дээр өчигдөр исламын шашинтай бүсгүйчүүд халдлагаар амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн байна. Цэнхэр өнгийн гивлүүр зүүсэн бүсгүйчүүд гар гараасаа барьцгааж, дуугаа хураан зогссон аж. Тэд таван минуд амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ.

 

Уг дурсгалын арга хэмжээнд оролцсон нэгэн бүсгүй “Би харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ажилтан Кейт Палмерт хүндэтгэл үзүүлэхээр ирсэн” ярьсан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нохойтож бна
2017-03-28