Залуу бөхчүүдийн барилдаанд Г.Батсүх түрүүлэв

img

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаан энэ  сарын 25-нд “Монгол бөхийн өргөө”-нд боллоо. Барилдаанд 448 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав.

 

Үүнээс  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Г.Батсүх анх удаа 9 даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Электрик ком ХХК-ны бөх, сумын заан Х.Дарамзагд үзүүрлэлээ.

 

Харин Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Б.Батбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, дархан аварга А.Сүхбатын хүү Хангай нар их шөвөгт шалгарав.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ