ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Интерполын форумд оролцоно
2017-03-27

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 28-30-ны өдрүүдэд “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдвийн дор зохиогдож буй Интерполын олон улсын форумд оролцоно.

 

Энэ удаагийн форумыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд терроризм, цахим гэмт хэрэг, урлагийн бүтээлийн хулгай, хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаатай тэмцэх, хүн худалдаалах, тээврийн хэрэгслийн хулгай, хар тамхины хууль бус наймаа зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх долоон төслийн хүрээнд санал солилцох юм.

Shuud.mn
Сонин хачин
энэ барзгарыг
2019-03-31
мал бол алаад идэхсэн ,
2019-03-31
dsn:
esgii hiih gazart nohoi heregguiee ,yuch medehgui mal hii zardal hairan mungu ,huviaraa yvbol yaah bl?
2017-03-27