Малын хулгайчдыг барьжээ
2017-03-27

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид олон удаагийн үйлдлээр иргэдийн мал хулгайлсан этгээдүүдийн илрүүлэн шалгаж байна.

 

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд тус аймгийн Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Балдангомбо, Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбат нар хамтран ажиллаж, иргэдийн олон тооны малыг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ.

 

Өмнөдэлгэр сумын харьяат Б, Ц, Т, Жаргалтхаан сумын харьяат М нар үгсэн тохиролцож, “Хьюндай Портер”, “Субару Порестер” маркын автомашин ашиглан өнгөрөгч 2016 оны есдүгээр сард Өмнөдэлгэр сумын нутгаас малчин Ц-ийнхээс зургаан хонь, 2017 оны хоёрдугаар сард Жаргалтхаан сумын нутгаас малчин Б-ийн 4 тооны адуу, малчин Ц-ийн 4 тооны адууг нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

 

Мал хөрөнгөө хулгайд алдсан малчид адуу, малынхаа зүсийн бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, гэрэл зургийн альбом хийгээгүй байснаас эрэн сурвалжлах ажилд хүндрэл учруулжээ. Иймд малчин, мал бүхий иргэдийг өөрийн өмч болсон мал сүргээ байнгын өдрийн хариулга, шөнийн манаатай байлгах, бод мал бүрээ зүсийн бүртгэлд хамруулж, гэрэл зургийн альбом хийх, адууны GPS төхөөрөмж ашиглахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин