Обама дурсамж номоо бичнэ
2017-03-27

 

 

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама ажлаа хүлээлгэн өгөөд хэдийнэ хоёр сар өнгөрч байна. Тэрбээр Дональд Трампад эрх мэдлээ шилжүүлэн өгсөний дараа гэр бүлийнхээ хамтаар амарч, алжаалаа тайлж буй юм.

 

2008 оноос хойш тасралтгүй Цагаан ордны тэргүүнээр ажилласан Обама дурсамж номоо гаргахаар болсон байна.

 

Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийнхээ хугацааг өгүүлэх дурсамж номоо бичиж эхэлсэн талаар ойрын эх сурвалжууд буй юм. Обама номоо бичихээр өчигдөр эхнэр Мишель Обамагийн хамтаар Номхон далайн Тетирио аралд очжээ. Тэд уг аралд хэр удах нь тодорхойгүй байна.

 

Обама Ерөнхийлөгчийн амьдралаа өгүүлэх хоёр боть дурсамж номоо 60 сая ам.доллароор бичиж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин