Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг
2017-03-27

 

Реалити шоуны од Ким Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг тухайгаа ярьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Энэ амралтын өдөр цацагдах “Кардашианыхантай хамт” реалити шоуны богино хэмжээний кино өнөөдөр олон нийтийн сүлжээнд байршжээ. Уг богино хэмжээний киноны үеэр Кардашиан дахин төрөхийг хүсдэг тухайгаа өгүүлсэн байна.

 

Кардашиан “Би дахин хүүхэдтэй болмоор байна. Нөхөр минь ч хүүхэдтэй болохыг хүсч байгаа” гэж хэлжээ.

 

Удахгүй цацагдах шоунд Кардашиан ээж Крис Женнерийн хамтаар эмэгтэйчүүдийн эмнэлэг очиж, шинжилгээ өгч буйгаар гарах аж. Кардашиан 2014 оны долоодугаар сард реппер Кейни Уэсттэй гэрлэсэн юм. Хос охин, хүүтэй билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин