Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав
2017-03-27

Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гармын орчим Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага энэ сарын 26-ны 11:30 цагт иржээ. 

 

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга ахлах дэслэгч Х.Ганхуягаар ахлуулсан аврах багийг очиход 80-20 УНЛ улсын дугаартай STAREX маркийн автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байсан байна.

 

Эрэн хайх, аврах багийнхан гурван цагийн турш ажиллан тус автомашиныг татан гаргаж, автомашины эзэн иргэн Т-д хүлээлгэн өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ayush:
Hailj ursaj baigaag ni medseer bj deeguur ni garj baidag teneg nohduud yuma oortooch oroolch gai bolson
2017-03-28
зочин:
Хохь нь,цааш нь түлхээд усруу оруулчих
2017-03-28
иргэн:
Хайран мөнгө,татвар төлөгчдийн мөнгө болохоор нэр нүүр харсан сайд дарга нар ийм нэг хачин ажил үүрэг ОБА-нд хариуцуулаж үргүй зардал мөн ч их гаргаж байнадаа,энэ бол үнэн хэрэгтээ хариуцлагагүй сахилгагүй этгээдүүдийг өөхшүүлсэн,маш буруу үйлдэл,нэг л удаа ийм этгээдэд хохь чинь гэж хэлээд л нийтэд зарлачихад л энэ хариуцлагагүй байдал зогсож,асар их үргүй зардал хумигдаж,хариуцлага сахилга буй болох юм шүүдээ,харамсалтай нь албан тушаал авилгад шунасан,сонгуулийн санал горьдсон бэртэгчингүүдэд тийм сэтгэлийн тэнхээ,улс орноо иргэдээ бодох хүнлэг чанар алга.
2017-03-27
Зочин:
mungii ni avdiim bgaa biz dee
2017-03-27
Яагаад ийм юм бэ?:
Яагаад ийм сонин сэтгэхvйтэй байдаг юм бэ? Гол нуурын мøс цøмøрч болзошгvй мøний зузаан нимгэн байна гэж анхааруулаад байхад амь насаа алдлаашдээ!!! Улсыг хvртэл хохироож шатахуун тvлшнээс эхлээд, ийм сул зардал тэнэг юманд битгий зориул!!!
2017-03-27