Лондонд халдсан хүүгээ буруутгахаас татгалзав
2017-03-28

 

Их Британийн нийслэл Лондон хотноо өнгөрсөн долоо хоногт террорист халдлага болсон билээ.

 

Халдлагаар дөрвөн хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархтсан юм.

 

Уг халдлагыг Халид Масуд гэгч үйлдсэн болохыг тогтоосон билээ. Тэрээр Вэстминстерийн гүүрэн дээр явж байсан зорчигчдыг дайрч, дараа нь парламентын ордон руу чиглэн явж байхдаа цагдаа нарт буудуулжээ.

 

Тэгвэл халдагчийн ээж хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

69 настай Ажао “Би хүүгийнхээ үйлдэлд айж бас цочирдож байна. Хүү минь ямар шалтгааны улмаас халдлага үйлдсэн нь тодорхойгүй. Тиймээс би хүүгээ буруутгаж чадахгүй” гэж ярьжээ.

 

Масуд Британийн иргэн юм. Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл Лондонгийн халдлагын хариуцлагыг хүлээсэн бөгөөд Масудыг “Ариун Аллахын дайчин” гэж мэдэгджээ. Гэхдээ уг мэдээллийг Британийн Засгийн газар хараахан батлаагүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
ХӨӨГӨӨД ТАМЫН ОРОН РУУ НЬ БУЦААХ ХЭРЭГТЭЙ БҮХ ХАМААТАН САДАН АХ ДҮҮ НАРЫГ НЬ
2017-03-28