Австралийг “Monster” хар салхи дайран өнгөрлөө
2017-03-28

 

Австралийн хойд хэсгийн Брисбан, Kвиийнслэнд мужийг “Monster” гэх хүчтэй хар салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг хар салхи 250 км/цагийн хурдтай дээрх арлуудыг дайран өнгөрчээ.

 

Онцгой байдлын аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.  Одоогоор гэнэтийн байгалийн уршгаар хүний амь нас эрсдсэн гэх мэдээллийг Онцгой байдлын яамнаас өгөөгүй байгаа юм.

 

Австралийг 2011 оноос хойш дээрх шиг хүчтэй салхи дайран өнгөрөөгүй аж. Тус улсын Ерөнхий сайд Малколм Тернбалл "Бид ямар ч хамаагүй аргаар гамшгийн бүсэд амьдарч буй олон мянган иргэнийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх” гэж мэдэгджээ.

 

“Monster” хар салхины хүч суларсан болохыг Цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин