Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав
2017-03-28

Энэ сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэгийн Нүхэн гүүрний гарамын орчим Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

 

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид очиход 80-20 УНЛ улсын дугаартай STAREX маркийн автомашинтай иргэд Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байв.

 

Албан хаагчид гурван цагийн турш ажиллан тус автомашиныг татан гаргаж, автомашины эзэн иргэн Т-д хүлээлгэн өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
DARKHAD:
ENE TEGEED AJIL UM UU.HUDU ORON NUTAGT HAA SAIGUI BAINGA BOLJ BAIDAG UZEGDEL SHUUDEE HURELSUH TENEGEEEEEEEEEEEE
2017-03-28
gana:
musun deeguur bitgii yav geed bhad yavsan naad maanagta hariutslaga tootsooch ingeed tolgoig ni uleed baival baigali orchin yaj tsever bh yum ? avarlaa ch gh shig hohi ni bhgui yu zod naadha
2017-03-28