Агаарын ажиллагааны үеэр 112 хүн амиа алджээ
2017-3-28

 

АНУ-ын тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл террористуудын хяналтад байгаа Иракийн Мосул хотыг чөлөөлөхийн тулд, агаараас цохилт өгчээ. Тэгвэл уг цэргийн ажиллагааны үеэр Иракийн 112 иргэн амиа алдсан гэнэ.

 

Энэ талаар Иракийн Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Ахмед Дубардани мэдэгджээ.

 

АНУ-ын сөнөөгч онгоцууд энэ сарын 17-нд Мосул хот дахь Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн байршилд цохилт өгсөн талаар Пентагон мэдээлсэн билээ.

 

Харин уг цэргийн ажиллагааны гол бай террористууд бус энгийн иргэд хэмээн Иракийн талаас мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин