ББСБ-уудын зээлийн хүү буурч байна

2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ББСБ-уудын салбарт 66,449 зээлдэгчийн 478.2 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байна. Энэ нь өмнөх гуравдугаар улирлынхаас 6.8 хувиар буюу 30.8 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
Дээрх нийт зээлийн өрийн үлдэгдлийн 82.0 хувийг хэвийн зээл, 5.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна. Үлдэх 12.4 хувь буюу 59.4 тэрбум төгрөгийн зээл чанаргүй гэсэн ангилалд оржээ. Чанаргүй зээлийн хэмжээ 2015 оны жилийн эцсийнхээс 55.1 хувиар өссөн хэдий ч өмнөх улирлынхаас 5.8 хувиар буурсан дүнтэй байна.
Мөн, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 454 ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4.0 хувь болж, өмнөх улирлынхаас 0.2 пунктээр буурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ