Г.Дэнзэн нарыг шүүж байна
2017-03-28

Гэрэл зургийг mpa.mn

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  болж байна.  

 

Шүүгдэгчийн зүгээс өмгөөлөгч нэмж авах шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй.

 

Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй.  Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Авсан мөнгийг нь эргүүлэн төлүүлж байж шоронгоос нь гаргадаг болгох хэрэгтэй.
2017-03-29
Зочин:
Шуухийн нэр хунд ямар байгаа билээ. Авилгалчид хулгайч нарт яаж хандахыг харцгаая
2017-03-29
Зочин:
20 тэр бумыг хусаад 3 жил шорон-амралтын газар байгаад гардаг туршлагыг сайн сурчдээ.. Казино -Чимэдээ, Сүрэнхорол ахаасаа сайн сурчдээ
2017-03-28