Ижил хүйстэн гэх шалтгаанаар дайчнаа цаазалжээ
2017-03-29

 

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өчигдөр Мосул хотноо цаазын ял гүйцэтгэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг бичлэгт террористууд ижил хүйстэн гэх залууг өндөр барилгаас шидэж буйгаар гарчээ.

 

Цаазын ял гүйцэтгэсэн жихади “Тэр Аллахаас урвасан. Учир нь тэрээр бэлгийн буруу чиг хандлагатай. Бид үнэнийг мэдсэнийхээ дараа түүнийг Исламын улсын хуулиар шийтгэсэн болно” гэж мэдэгджээ.

 

Залууг барилгаас шийдсэний дараа хүмүүс түүн рүү чулуу шидсэн аж.

 

Амиа алдсан залуу тус бүлэглэлийн дайчин гэнэ. Залууг цаазалсаны дараахан террористууд түүний гэр бүлийг хороосон байна. Тус бүлэглэл зөвхөн өнгөрсөн онд ижил хүйстэн гэх шалтгаанаар 30 залууг өндөр барилгаас шидэж, хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
МОСУЛ ГЭЭД БАЙГАА ЭНЭ ГАЗРЫГ ЭЗЛЭЖ ЧАДАХГҮЙ Л БАЙГААМ БАЙХДАА
2017-04-04