25 мянгын картаар өдөрт хэдэн ч удаа зорчиж болно
2017-03-29

Нийслэлчүүд ирэх бямба гаригаас автобусанд зөвхөн цахим картаар үйлчлүүлэх шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргасан.

 

Үүнтэй холбогдуулан сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25 мянга, хүүхэд найман мянган төгрөгөөр худалдаж авах боломжыг “Улаанбаатар смарт карт” ХХК-аас бүрдүүлсэн.

 

Их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ  сард 42 удаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй “U money” картыг ашигладаг. Үүнтэй адил 25 мянган төгрөгийн карт нь тодорхой хязгаарлалтай эсэхийг иргэд тодруулж байгаа юм.

 

Тэгвэл иргэн  сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй картыг үнэгүй авч, 25 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Ингэснээр сарын хугацаанд  хэдэн ч удаа нийтийн тээврээр үйлчлүүлэх эрхтэй болохыг “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээллээ. Тус картыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “хэрэглэгчийн төв” болон “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав, Драгон, Мишээл салбаруудаас худалдан авах аж.

 

Мөн одоо хэрэглэж буй энгийн цахим картыг 25 мянган төгрөгөөр цэнэглээд сар үнэгүй зорчих эсэхийг иргэд лавлаж байгаа юм. Тэгвэл сарын хязгааргүй хэрэглээтэй карт нь өөр төрлийн карт учраас зайлшгүй шинээр худалдан авах шаардлагатай юм байна.

 

Иргэд дараах картын төрлүүдээс сонголтоо хийх боломжтой. Үүнд:

 

  • Өөрт ойр байрлах ТҮЦ, дэлгүүрүүдээс энгийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлж зорчих

 

  • Банк, АТМ болон интернетээр цэнэглэн ашиглах боломжтой нийтийн тээвэр төлбөр тооцооны хосолсон “Сити пасс”  картыг Улаанбаатар хотын “Хаан” банкны салбараас захиалан авч үйлчлүүлэх

 

  • Гар утасны сим картаа Unitel-ийн салбаруудад хандуулан солиулан NFC сим картаараа төлбөрөө төлж зорчих

 

  • Сарын хугацаатай хязгааргүй зорчих эрхтэй картыг худалдан авч нийтийн тээврээр зорчих боломжтой юм байна.
  •  

Дашрамд дурьдахад энгийн карт нь интернетээр цэнэглэх боломжгүй тул зөвхөн цэнэглэх цэгээр цэнэглүүлэх юм байна. Харин хугацаатай карт болон Хаан банкны Сити пасс картыг интернэтээр цэнэглэн ашиглах боломжтой аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Угаасаа л сард энэ хэмжээний мөнгөөр явна ш дээр хүүхэд хуурч байгаа сарын хугацаанд хэдэн ч удаа сууна гэх шиг
2017-04-01
Боогий:
Маш зөв. 25 мянгаар б үтэн сар явна гээд бод. Инээдтэй хямдхан бн. 25 аар бензин хийгээд ганцхан өдөр машинаар явснаас автусаараа яваад эхлэвэл түгжрэл утаа униар нь багасана биз дээ ядаж л. Гадаадад харин ч дан карт ашиглаж бга. Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх нь ховор шүү дээ. Дэндүү үнэтэй ч гэх шиг. 400 мянгын цалинтай хүнд боломжийн үнэ шүү
2017-03-30
irgen:
sain toozooloogui dendyy ynetei kart baina, dahin bodoj uzeech
2017-03-29
Зочин:
Өнөөдөр нийтийн тээврээр зорчиж байгаа бид мэтийн иргэд 25000 карт авна гэвэл за ёстой үлгэр байх оо. Хэт өндөр байна. Түүний оронд мөнгөө хийгээд картгүй явсан дээр. Автобус компанидаа ч ашигтай мань мэт бололцооныхоо хэрээр явах л байх. Энэ карт дээр олон компани зэрэг зэрэг идэх гэж улайрч байгаа юм биз дээ. Мөнгөө төлөөд явий. Гадаадын жишигт карт ашигалаад байдаггүй задгай мөнгөө хийгээд л явцгааж байдаг.
2017-03-29
Зочин:
25000-ын карт чинь арай л байнаа. Хун 25000- тегрегеер карт аваад сардаа ердее 10 удаа нийтийн тээвррээр зорчлоо гэж бодъе. yлдсэн 20000 тегрег нь яах вэ? МОБИКОМ-ын уурэн телефоны карт шиг улдсэн менге нь алга болж орхих уу? Яахав 25000 т-р хязгааргуй зорчоод барчих баян байхыг угуйсгэхгуй! Тэр картын менгийг барагдтал явж чадаагуй бол яах вэ? Хариу егчих амьтан байна уу? Харж л байгаарай, хэн ч ган гэхгуйдээ!!!
2017-03-29