Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаажээ

Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарчээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “2017 оны гуравдугаар сарын 28 ны 04 цаг 33 минутад Завхан аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд тус аймгийн Идэр сумын иргэн утсаар “Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багт иргэн Т нь өөрийгөө шатаачлаа” гэх мэдээлэл хүргүүлсэн. Мэдээллийн дагуу аймгийн төвөөс 78 км зайтай хэргийн газарт очиход өөрийгөө шатаасан гэх иргэн Т-д сумын хүн эмнэлэг анхан шатны тусламж үзүүлж байсан. Гэвч тус иргэн 2017 оны гуравдугаар сарын 28 өдрийн 11.00 цагийн үед нас барсан” гэж мэдээллээ.
Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн Завхан аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Өөрийгөө шатаасан Т гэгч нь Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-т төрийн сангийн мэргэжилтэн байсан бөгөөд ажлаасаа халагдсаны улмаас өөрийгөө шатаасан гэх албан бус мэдээ бий.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ