Багдад хотноо халдлага болж, 15 хүн амиа алджээ
2017-03-30

 

Иракийн нийслэл Багдад хотноо өчигдөр террорист халдлага болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 хүн шархтсан гэнэ. Хотын төвд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлжээ. Уг халдлагын хариуцлагыг хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохоо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади энгийн иргэдийг хохироосон террористуудыг буруутгажээ.

 

Багдад хотноо халдсаныхаа дараа террористууд Мосул хотноо мөн халдлага үйлдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин