Сургууль, цэцэрлэгүүдээс 697 зөрчил илрүүлжээ
2017-03-30

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Боловсролын байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг хийжээ.

 


Шалгалтаар нийт 129 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 697 зөрчил илрүүлж, 103 зөрчил буюу 14.7 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 83, мэдэгдэл 37, танилцуулга 5, дүгнэлт 2-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин