Өлзийт, Налайх чиглэлд 500 төгрөгийн тарифаар зорчино
2017-03-30

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Нийслэлчүүд ирэх бямба гаригаас автобусанд зөвхөн цахим картаар үйлчлүүлэх шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт" компаниас мэдээлэл хийлээ.

 

Автобусанд зорчих “U money” картыг 3600 төгрөгөөр худалдан борлуулдаг. Харин нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг хураах болсонтой холбогдуулан 2000 мянган төгрөгөөр борлуулж байна. Энгийн цахим картыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл 2000 мянган төгрөгөөр карт цэнэглэн, борлуулдаг 451 цэгээр худалдаалах юм байна. Карт худалдах болон цэнэглэх гэрээт цэгийн тоог 500 болгож, нийтийн тээврийн цагийн хуваарьтай эдгээр цэгийн цагийн хуваарийг ижилсүүлэх юм байна.

 

Мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-аас дүүрэг хороодын нийгмийн ажилтнаар дамжуулан амьжиргааны баталгаажих түвшин доогуур зорилтот бүлгийн иргэдэд 20 мянган карт үнэгүй тараах юм. Зөвхан картыг л үнэгүй олгож байгаа бөгөөд иргэн картаа  мөнгөөрөө цэнэглэх юм байна.

 

 

"Улаанбаатар смарт карт" ХХК-аас иргэдэд дараах картын төрлүүдийг санал болгож байгаа юм. Үүнд:

 

  • Өөрт ойр байрлах ТҮЦ, дэлгүүрүүдээс энгийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлж зорчих

 

  • Банк, АТМ болон интернетээр цэнэглэн ашиглах боломжтой нийтийн тээвэр төлбөр тооцооны хосолсон “Сити пасс”  картыг Улаанбаатар хотын “Хаан” банкны салбараас захиалан авч үйлчлүүлэх

 

  • Гар утасны сим картаа Unitel-ийн салбаруудад хандуулан солиулан NFC сим картаараа төлбөрөө төлж зорчих

 

  • Сарын хугацаатай хязгааргүй зорчих эрхтэй картыг худалдан авч нийтийн тээврээр зорчих боломжтой юм байна.
     

Энгийн карт нь интернетээр цэнэглэх боломжгүй тул зөвхөн цэнэглэх цэгээр цэнэглүүлэх юм байна. Харин хугацаатай карт болон Хаан банкны Сити пасс картыг интернэтээр цэнэглэн ашиглах боломжтой аж.

 

 

Шувуун фабрик, Био комбинат, Өлзийт, Налайх зэрэг хот орчмын чиглэлийн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ иргэд 700-900 төгрөг төлж зорчдог. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс энэ чиглэлд үйлчлүүлдэг өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тарифийн зөрүү өгөхгүй зорчих шийдвэрийг Нийслэлийн тээврийн газраас гаргажээ.

 

Автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хураах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 86 чиглэлийн 920 автобусанд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн шалгагч ажиллах юм байна. Нийслэлийн тээврийн газраас шалгагч нарын ажиллах журмыг шинэчлэн баталж, сургалт зохион байгуулсан аж.

 

Шалгагч нь ажлын үнэмлэхтэй байх бөгөөд уг үнэмлэх нь өөрийн цээж зурагтай, автобус баазын баталсан тамгатай, нийслэлийн тээвийн газрын эрх олгосон тамгатай байна. Мөн шалгагч бүр өөрийн карттай байх бөгөөд үүгээр төхөөрөмж ажиллаж байгаа эсэхийг шалгах аж.

 

 

Авто тээврийн тухай хуульд “Тээвэрлэгч нь хөлсөө төлөөгүй тохиолдолд түүнийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй” гэж заасан байдаг. Үүний дагуу шалгагч шаардлага тавих эрхтэй. Хэрэв хөлсөө төлөөгүй тохиолдолд тээвэрлэхгүй байх эрхтэй. Цаашлаад авто тээврийн улсын байцаагч нар хөлсөө төлөөгүй тохиолдолд  5000 мянган төгрөгөөр /бэлнээр/ торгох юм байна.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
5000 мянган төгрөг гэхээр 5 сая төгрөгөөр торгуулахнэээ анхаараарай хүмүүс ээ 5 саяаар торгно гээд байна шүүү
2017-03-30
Зочин:
автобусанд суух 500 төгрөггүй хүн 5000 төгрөгөөр торгуулах гээд мөнгөтэй явж байх уу
2017-03-30
Зочин:
buh hun 500 gaar ywah yum uu nalaih ruu
2017-03-30