Б.Нямдаваа: Өрхийн амьжиргааны судалгаанд 4.5 тэрбумыг зарцуулна

img

 

Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг маргаашнаас орон даяар эхлүүлэх гэж байна. Энэ сэдвээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваатай ярилцлаа.

 

-Амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг авч эхлэх гэж байна. Судалгаанд хичнээн өрхийг хамруулах вэ?

 

-Засгийн газраас өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг  маргааш буюу 2017 оны гуравдугаар сарын 31-нээс улс орон даяар эхлүүлэх гэж байна. Энэхүү судалгаанд өрх, иргэдийг идэвхитэй оролцож хамтран ажиллахыг уриалж байна. Энэ удаагийн судалгаанд манай улсын нийт өрхийн 81.3 хувь нь буюу 600 мянган өрх хамрагдана.

 

-Орлуулан тооцох аргачлалын талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Энэ аргачлалыг Азийн хөгжлийн банкны зөвлөх баг, Үндэсний статистикийн хороо хамтарч боловсруулсан. Анх удаа боловсруулсан юм биш. Энэхүү аргачлалыг 2009 оноос эхлэн боловсруулж 2010, 2013 онуудад энэ аргачлалын дагуу судалгаа авч байсан. Энэ гурав дахь нь болж байна.

 

-Гадны улс оронд энэ аргачлалыг ашиглаж байсан туршлага бий юу?

 

-Энэхүү аргачлалыг  хүн ам багатай, орлого багатай улс орнуудад ашигладаг. Орлогыг орлуулан тооцох гэдэг нь тухайн улсын нийт иргэдийн орлого ил тодорхой бус үед тухайн өрхийн орлогыг орлуулж тооцдог аргачлал юм.

 

-Өрхийн нэн ядуу, дундаж, боломжийн амьдралтай эсэхийг яаж тогтоох вэ?

 

-Судалгааны асуулгад нийт 53 асуулттай.  Энэ асуултын нийлбэр дүнгээр хариу гарна. Эхлээд өрхөөс судалгааны асуултад хариулт авна. Дараа нь олбогдох хүмүүс судалгаан дээр ажиллана. Үүний дараа асуулгын хуудсыг программд шивж оруулна.  Тэгээд салбар дундын мэдээллийн сантай тулгаж шалгалтыг хийгээд ХХҮЕГ-т орлогыг орлуулан тооцх программаар бодно. Программын дагуу өрхийн орлогын түвшинг гаргана. Тэгэхээр хүний оролцоогүй судалгааны дүн гарна гэсэн үг.

 

 

-Судалгаанд хичнээн хүн ажиллах вэ?

 

-Нийтдээ энэ судалгаанд 7900 орчим хүн ажиллана. Эдгээр хүмүүс 600 мянган өрхөөр 10 хоногийн хугацаанд зочлоно. Өдөрт дунджаар 10-20 хүн ажиллана гэж төлөвлөж байгаа.

 

-Судалгаа авах хүмүүст хэрхэн хяналт тавих вэ? Иргэдийн зүгээс судалгааны ажилтнуудыг айлаар орхоос төвөгшөөгөөд өөрсдөө бөглөдөг, эсвэл танил талаараа бөглүүлдэг гэх гомдлыг хэлдэг?

 

-Судалгааны ажилчдын дунд 4 удаагийн сургалт зохион байгуулсан. Тийм учраас өрхөөр зочлох хүмүүс маань маш сайн бэлтгэгдсэн гэж хэлж болно. Өмнө нь 2013 онд судалгаа авахад худал бөглөх зэрэг асуудал гардаг байсан. Харин одоо судалгааны дүнг өрхийн мэдээллийн сан зэрэг бусад байгууллагын судалгаа мэдээлэлтэй тулгаж үздэг болсон.  Тэгэхээр зарим иргэн ажил хөдөлмөр эрхлэдэг мөртлөө ажилгүй гэдэг. Тэгвэл тухайн өрхийн хэдэн хүн хаана, хичнээн төгрөгийн цалинтай ажил эрхлэдэг вэ гэдгийг шүүн гаргаж ирэх боломжтой. Мөн зарим нь машинтай хэр нь машингүй гэж бөглөдөг. Үүнийг тухайн салбарын мэдээлэлтэй тулгаж иргэн Бат хэдэн машинтай байна вэ гэдэг мэдээллийг шүүх бүрэн боломжтой болсон.

 

-Судалгааны асуулгыг хэрхэн бэлдсэн бэ? Угаалгын машинтай эсвэл хөргөгчтэй бол тухайн өрх дунджаас дээш хэсэгт багтдаг гэр яриа бий. Тиймээс иргэд судалгааны хариунд эргэлзсээр байгаа?

 

-Угаалгын машинтай бол дунджаас дээш орлоготой өрхөд багтдаг гэж ярьдаг. Ийм зүйл байхгүй. Судалгааны асуулт нийт 53. Эдгээр асуултын нийлбэрээр тухайн өрхийн орлогын түвшин тодорхойлогддог. Тийм учраас угаалгын машин, хөргөгчтэй гэдэг үндэслэлээр дундаж орлоготой өрхөд хамаарна гэсэн ойлголт байхгүй.

 

-Энэ удаагийн судалгааны ажилд хичнээн төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бэ?

 

-Судалгааны нийт өртөгт 4.5 тэрбум төгрөг зарцуулна.

 

-4.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын задаргааг сонирхож болох уу?

 

-Нэгд нэгэнгүй тайлбарлавал их урт яриа болно. Товчхондоо хэлбэл 7900 орчим хүн өрхөөр зочлоно. Эдгээр ажилчинд урамшуулал олгоно.  Мөн асуулгын хуудас бэлтгэнэ. Үлдсэн нь үйл ажиллагааны зардлуудад бүрэн зарцуулагдах юм.

 

-Судалгааны ажилчид айлуудад аль цагаар зочлох вэ? Өдрийн цагаар гэрийн эзэд эзгүй байж таарвал хэрхэх вэ?

 

-Тодорхой хувиарын дагуу ажиллана. Тухайлбал СХД-ийн нэгдүгээр хороонд эхний 10 хоногт зочлох бол өдөрт аль 20 айлаар орохыг тодорхой болгочихсон байгаа. Уг айлд хорооны дарга, хэсгийн ахлагчаар нь дамжуулан маргааш танайд судалгааны багийнхан ирж асуулга авна. Тиймээс тодорхой хугацаанд гэртээ байж бичиг баримтаа бүрдүүлэх  тухай зөвлөмж хүргүүлнэ. Тэгэхээр аль аль талд хүндрэл тулгарахгүй болов уу гэж бодож байна.

 

-Судалгаанд хамрагдах айл өрх ямар бичиг баримт бүрдүүлсэн байвал зохих вэ?

 

-Асуулга авч байгаа ажилтнууд тухайн айлаар зочилоход иргэний үнэмлэх эсвэл цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр гэх мэт бичиг баримтыг бэлэн болгосон байх шаардлагатай. Энэ бичиг баримт байснаар судалгаанд хамрагдах боломж бүрдэх юм.

 

-Судалгаанд хамрагдсаны дараа өрхийн амьжиргааны түвшингээ хэрхэн мэдэх вэ? Нэгдсэн дүн хэзээ гарах вэ?

 

-Долдугаар сарын нэгэн гэхэд нийт 600 мянган өрхийн оноо бодогдож дуусна.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

судлаач:
бүх хүүхдэд 20000 тараавал улс дампуураад байна малаа. туршилтын судалгаагаар 10 орон сууцтай хүн ЯДУУ хүн хүүхдийн мөнгө авий гээд өргөдөл өгөөд байна.
2017-03-31
судлаач:
900000 орчим хүүхдэд нэг сард 18000000000 төгрөг тараадийшдээ
2017-03-31
судлаач:
4.5 тэрбум чинь үнэндээ бага мөнгө шдээ. судалгаа хийж байж бодлогоо тодорхойлно хавтгайрсан халамжийг багасгана гэдгийг ойлгох хэрэгтэй. 4.5 тэрбум төгрөг бүхэлдээ судалгаанд зарцуулагдаж байгаа. Хэнд ч баяжихгүй, зөвхөн ажлын хөлс, тээврийн зардал, хэвлэх материалын зардал шүү.
2017-03-31
судлаач:
хэдэн хүүхдэд өгөх гээд байгаа юм бэ? 225000 хүүхдэд нэг удаа тараах мөнгө шдээ малаа
2017-03-31
Zochin:
Odookhondoo iim zuil pogt khiigeed khereggyi. Ternii orond byteekh zuil mash ikh baina shdee. Bodoj yzee chee. Surguuli, emneleg, tsetsergel baria chee
2017-03-31
аав:
хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж үндсэн хуулинд тов тодорхой заасан байна. Гэтэл өмч хөрөнгөөр нь үр хүүхдийг ялгаварлан гадуурхах нь зөв үү. Хайран 4,5 тэрбум төгрөг наад мөнгөө л хүүхдүүдэд өгөөч.
2017-03-30
судлаач:
хэдэн хүүхдэд өгөх гээд байгаа юм бэ? 225000 хүүхдэд нэг удаа тараах мөнгө шдээ малаа
Zochin:
Бүх шатанд халамж хариуцсан ажилтнууд, сум, багийн засаг дарга, түүний туслахууд байгаа шүү дээ. тэд нар төрөөс цалин авч байгаа мөртлөө, судалгаа хийсэн төлөө яахаараа бас мөнгө зарцуулдаг байнаа. Бас мөнгө идэх арга байна даа. Харин судалгааны маягт хэвлэхэд мөнгө зарцуулагдаж болох юм. Энэ их мөнгөнөөсөө хүүхдүүдээ ялгаварлан гадуурхахгүйгээр 20,0м төгрөгийг нь олгодог болоосой.
2017-03-30
судлаач:
900000 орчим хүүхдэд нэг сард 18000000000 төгрөг тараадийшдээ
судлаач:
4.5 тэрбум чинь үнэндээ бага мөнгө шдээ. судалгаа хийж байж бодлогоо тодорхойлно хавтгайрсан халамжийг багасгана гэдгийг ойлгох хэрэгтэй. 4.5 тэрбум төгрөг бүхэлдээ судалгаанд зарцуулагдаж байгаа. Хэнд ч баяжихгүй, зөвхөн ажлын хөлс, тээврийн зардал, хэвлэх материалын зардал шүү.
Zochin:
Бүх шатанд халамж хариуцсан ажилтнууд, сум, багийн засаг дарга, түүний туслахууд байгаа шүү дээ. тэд нар төрөөс цалин авч байгаа мөртлөө, судалгаа хийсэн төлөө яахаараа бас мөнгө зарцуулдаг байнаа. Бас мөнгө идэх арга байна даа. Харин судалгааны маягт хэвлэхэд мөнгө зарцуулагдаж болох юм. Энэ их мөнгөнөөсөө хүүхдүүдээ ялгаварлан гадуурхахгүйгээр 20,0м төгрөгийг нь олгодог болоосой.
2017-03-30
dsn:
hangamjaar hangagdah luivarchid bn,ediin zasag hymraad bn ge mutluu hudlaa sudalgaa yvuulah hereg yu bn? ene munguur baga ch gesen uildver baiguul ugvul ard tumend tustai baimaar yum,1 darga n yvj guilga hiij irsen mungiig iim maygaar ugui hiij boloh uu?!
2017-03-30
4.5 biliion???:
WTF???
2017-03-30
zochin:
arai denduu yumaa hairan mungu
2017-03-30
Зочин:
хайран мөнгө. хүүхдийг баян ядуугаар нь ялгаваралгүй энэ мөнгөнөөсөө өгөөчээ
2017-03-30
ulaanbaatariin emegtei:
Sudalgaanii esreg baina. Hairan mongo , demii yumand mongo yrehee boli. Tenegrel balairal deed tsegtee hurehnee.
2017-03-30
Монгол:
4,5 тэрбумаа судалгаанд биш, харин ажлын байр шинээр бий болгоход зарцуулах хэрэгтэй. Тоглох юмаа олж ядах юм. Судалгаатай_ судалгаагүй мэдэгдэж, мэдрэгдэж байгаа зүйл шүү!!!
2017-03-30
судлаач:
бүх хүүхдэд 20000 тараавал улс дампуураад байна малаа. туршилтын судалгаагаар 10 орон сууцтай хүн ЯДУУ хүн хүүхдийн мөнгө авий гээд өргөдөл өгөөд байна.