Идэр сумынхан жагсаал зохион байгуулжээ

Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаасан хэрэг /2017.03.28/ гарсан.
Өөрийгөө шатаасан Т гэгч нь Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-т төрийн сангийн мэргэжилтэн байсан бөгөөд ажлаасаа халагдсаны улмаас өөрийгөө шатаасан гэх албан бус мэдээ бий. Үүнтэй холбогдуулан тус сумын иргэд нутгийн удирдлагын ордны өмнө талбайд жагсаал зохион байгуулжээ.
Нутгийн иргэд талийгаачийг ажлаас нь хууль бусаар халсан, Засаг даргын Тамгын газрын хууль бус төрийн албаны халаа сэлгээнээс үүдэлтэй хэмээн үзэж буй аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ