Шүгдэн, Мүүний урсгалын талаар мэдээлэл хийнэ
2017-03-31

09.00 цагт: Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны нээлт болно. 


10.00 цагт МХЕГ-ын 2 давхарын хурлын танхимд сургууль цэцэрлэгийн дотоод хяналт сэдвээр нийслэлийн ЕБС-ийн төлөөллүүд оролцсон сургалт зөвлөгөөн болно.


10.00-12.00 цагт: УБТЗ-ын төв зорчигчийн вокзал дээр МХЕГ-аас зохион байгуулж буй "Аюулгүй хүнс" аяны хүрээнд НМХГ, УБТЗ-ын Тээврийн хяналтын алба хамтарсан автобустай үзүүлэх, сурталчилгаа, сургалт зохион байгуулагдана.


10.00 цагт: МҮХАҮТ-ын 507 хурлын танхимд Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешков Монголын бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалт хийнэ.


11.00 цагт: Мишээл экспогийн их танхимд "Ай Ти Эм Монголиа-2017" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдэнэ.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд“Ноён уул”-ын шүүх хурал болон Шүгдэн, Мүүний урсгал, сүм хийдийн асуудлаар иргэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.


14:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Олон нийтийн 1111 төвөөс Эрдэнэтийн 51%-ийг шалгуулах, хувьчлах асуудлаар 1111 төв ирсэн санал, баримт, мэдээллийг дэлгэн танилцуулж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бичиг өгнө.

Shuud.mn
Сонин хачин
Dorjeshvgden:
МҮҮН бол тусдаа асуудал, энэ бол гаж урсгал, харин Дорж Шүгдэн сахиус бол шарын шашны хамгаалагч сахиус, энэ бол дангаараа шашин биш, нэг урсгал ч биш, энэ талаар үүх түүхээ судалж үзчихээд, бас Чойжин ламын сүм, Богдын музейгээр орж үзчихээд, мэдэрчихэд ингэж тодорхойлж бичиж ярьж байх хэрэгтэй байхаа! Та бол юмыг судалж, нягталж, тодорхойлж чаддаг, бусдын үгээр үг хийж ингэж зарлаж явдаг хүн биш дээ уг нь. Үр удам, үүх түүхээрээ ил, далд шүтэж яваа Монголчуудаа бас ингэж МҮҮН-чидтэй адилтган хамаатуулан доромжлохгүй байх нь зөв байхаа Батмөнх минь. Далай багшийн айлдвар ч бас улс төр, өөр олон шалтгаан байгааг чи ч мэдэж байгаа. Сахиус шүтдэг гээд Шарын шашнаасаа урваад гажаад яваа зүйл байхгүй л байгаа.
2017-03-31
bold:
ZA TER 2 IIG YU GEHNEV MEDEELEEREE .HUUHEED
2017-03-31