Трамп, Си нар ирэх долоо хоногт уулзана
2017-03-31

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ирэх долоо хоногт анх удаагаа уулзахаар боллоо.

 

Уг мэдээллийг Трамп твиттер хуудсаараа дамжуулан баталжээ. Трамп, Си Зиньпинийг Цагаан ордондоо бус Флорида муж дахь Мар-а-Лаго эдлэндээ хүлээн авахаар болсон байна. Удирдагчид уулзалтынхаа үеэр ямар сэдвээр ярих нь тодорхойгүй байгаа юм.  

 

Цагаан ордны хэвлэлийн алба "Удирдагчид олон улсын анхаарлыг татаж буй олон сэдвийг ярилцах болно” гэж мэдэгджээ.  Тэд өнгөрсөн хоёрдугаар сард утсаар ярилцсан билээ.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын дундуур Бээжин хотноо ажлын айлчлал хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин