АН “амьд нам” болж байна
2017-04-02

АН-ын дотоод сонгууүлийн санал хураалт явагдаж байна. АН-ын 150 мянга гаруй гишүүд саналаа өгөх эрх үүсгэсэн. АН-ын дарга С.Эрдэнэ саналаа өгсний дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Энэ удаагийн АН-ын дотоод сонгуулийг таны зүгээс үүнийг хэрхэн харж байна вэ?

 

-Дотоод сонгууль бол АН-ын шинэчлэлийн чухал алхам. Анх удаа АН-ын бүх гишүүд анхан, дунд шатны намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. АН-ын 152,800 саналын эрхтэй гишүүний саналаар 17,800 орчим анхан, дунд шатны удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. Үүнийг АН төдийгүй Монголын улс төрийн түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлт, шинэчлэлт гэж харж байгаа.

 

-АН-ын дээд бүрэлдэхүүнийг  гишүүдийн саналаар сонгохын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

 

-Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүйтэй адил. Цөөн тооны хүмүүсийн хүрээнд асуудлыг шийддэг байсан. Одоо бол гишүүдийн оролцоо дээд зэрэгт хүрсэн. Мөн АН бодлогын нам, институци болж өөрчлөгдөж байна. Үүгээрээ бусад улс төрийн намуудад өндөр босго, сайн жишиг тогтоож өглөө. Санхүүгийн хувьд ч нээлттэй ил тод болж байна. Өмнө нь дэнчин хураамж, хандив татвар бүгд нууц байсан. Хэн нь хэндээ хэдийг өгөөд байгаа ч мэдэгдэхгүй. Тийм л байсан. Өнөөдөр намын бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүдийн дэнчин, хураамж, гишүүдийн татвар намын дансанд төвлөрч байгаа. Өөрөөр хэлбэл, бүх орлого зарлага гишүүдэд төдийгүй олон нийтэд нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл, АН бодлогын түвшинд шинэчлэгдэж, санхүүгийн хувьд шилэн болж байна. Үр дүнд нь нам, намын гишүүд цөөн тооны олигархи хөрөнгөтнүүдээс салж, тэднээс хараат байдлаас гарч чадлаа. Энэ бол маш том ололт гэж харж байна. Түүнчлэн санхүүгийн эрх чөлөөтэй байна гэдэг ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжоор хангагдлаа гэсэн үг.

 

-АН-ын шинэчлэлийн дараагийн алхам юу бол?

 

-Их хурлаас гаргасан шийдвэрүүд амьдрал дээр ажил хэрэг болоод явж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх шиг хоосон тунхаг болж цаасан дээр үлдсэнгүй. Үр дүнгийг нь ч гишүүд мэдэрч эхэлж байгаагаа ярьж, хэлж байна. Одоо бид үзэл баримтлал, онолоо эцэслэн боловсруулж дуусахын зэрэгцээ, санхүү, материалаг баазаа бэхжүүлэхийг зорих болно. Мөн бодлогын шинэчлэлүүдээ ч үргэлжлүүлнэ. Үүнээс нэг алхам ч ухрахгүй.

 

-АН-д хийж байгаа шинэчлэлийн алхмууд тань гишүүдээсээ хэр дэмжлэг хүлээж байна вэ?

 

-“Гишүүдийн оролцоотой нам байна” гэдэг томъёолол нь өөрөө намын шинэчлэлийн гол зорилго, амин сүнс нь. Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүй цөөн тооны бүлэг фракцууд хоорондоо тохиролцоод асуудлыг шийддэг байсан. Өнөөдрийн энэ сонгуулиар АН “Амьд нам” болж байна. Гишүүдийнхээ оролцоотойгоор, гишүүдийнхээ сонголтоор, тэдний шийдвэрээр өнөөдрийн энэ үйл ажиллагаа явагдаж байна. Би сая хоёр гурван дүүргээр орж дотоод сонгуулийн үйл явцтай танилцлаа. Гишүүд маш идэвхитэй байна. Дараалал ч ихтэй байлаа. Энэ юуг харуулж байна гэхээр гишүүд өөрсдөө энэ намынхааа үйл ажиллагаанд, шийдвэр гаргах түвшинд оролцох сонирхол асар өндөр байна гэсэн үг. Энэ л таны асуултад өгөх бодитой хариулт болж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ugaasaa shonhor fraktsiihan yalalt bguulsan shuu dee shinechilegdeh ni ungursun bhaa
2017-04-05
dornod:
Erdene dargaa taniig shudarga hun gej boddog.getel Erdenebat gedeg nuhur dornodod namaig erdene yavuulsan.minii ard erdenee baigaa geed bainga tanii neriig barij gishuudiin durguig hurgej bna.taniig arai iim zuil hiihgui gej bodoj bna.ene ambitstai nuhuruu handiig ni daraarai.tserenchimeg gedeg har avgai bas erdenebatiig erdenee yavuulsan demj gej erguutej bna le.naad huviin avgai ,zaluu 2iin uchriig olohgui bol tanii ner hundiig unagaad bnaa.
2017-04-04
dornod:
ANiin songuuli uguh gesen chini tatvaraa tuluud batlahaa avsan gishuudiinh ni ner olnooroo baihgui.buun heruul gomdol.erdenebat gej luivarchin namaig erdene yavuulsan geed boldsaihan iluu sanaltai baihad hamgiin suuliin bagiig sanaliig ni budluylsaar baigaad irgenii burtgeld bsan Odgerel gej mungund durtai avgaitai niilj luyvardaad hedhen sanal nemeed iluu bolgoloo.
2017-04-04
Зочин:
ардчилалын сүнс тэнэж одсон шүү дээ
2017-04-03
Зочин:
хи хи хи юу л бол доо. бузартай нөхөд
2017-04-03
Зочин:
бузар нам
2017-04-03
Зочин:
Алтан гутал өмссөн ч Алцан майга нь хэвээрээ гэдэг үг танай намд тохирно Инээгээд байлгүй МАН ч гэсэн адилхан шүү
2017-04-03
иргэн:
АН өнгөрсөн 4 жил иргэний оролцоо гэж яриад Улс орноо дааж давшгүй өрөнд оруулсан шүү дээ. Дахин иргэний оролцоо яриад намаа тараагаад дуусна даа.
2017-04-02
АН-ын гишүүн асан:
ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ЗАСГИЙН ЭРХ БАРИХДАА МОНГОЛ ТӨРИЙГ САМАРЧ, ЭДИЙН ЗАСГИЙН ГҮНЗГИЙ ХЯМРАЛД ОРУУЛСАН АН-ЫН ЛУЙВАРЧИД АРД ТҮМНИЙ ДУНД НАМЫНХАА НЭР ХҮНДИЙГ ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ БОЛТОЛ УНАГАСАН. ХОЁР УДАА ИТГЭЛ ҮЗҮҮЛЭЭД ТӨРӨӨ САМРУУЛСАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН АРДЧИЛЛЫН НЭР БАРЬЖ ХУЙВАЛДСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАД ДАХИН ХЭЗЭЭ Ч ИТГЭХГҮЙ.
2017-04-02
АН-ын гишүүн асан:
ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ЗАСГИЙН ЭРХ БАРИХДАА МОНГОЛ ТӨРИЙГ САМАРЧ, ЭДИЙН ЗАСГИЙН ГҮНЗГИЙ ХЯМРАЛД ОРУУЛСАН АН-ЫН ЛУЙВАРЧИД АРД ТҮМНИЙ ДУНД НАМЫНХАА НЭР ХҮНДИЙГ ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ БОЛТОЛ УНАГАСАН. ХОЁР УДАА ИТГЭЛ ҮЗҮҮЛЭЭД ТӨРӨӨ САМРУУЛСАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН АРДЧИЛЛЫН НЭР БАРЬЖ ХУЙВАЛДСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАД ДАХИН ХЭЗЭЭ Ч ИТГЭХГҮЙ.
2017-04-02
Ардчилсан нам:
Ардчилсан нам Эрдэнээ гэдэг луйварчин даргатай болсон учир ард тумний дунд нэр хунд гуй ухмэл нам болжээ
2017-04-02
ardchilal:
BI BOLOVSROLGUI DEER NI NASAARAA L TALHNIIHAATULUU L YAVJ BN DAA.SONGUULID BI UHAANTAI HUMUUSIIG SONGOSON YUMAA.GETEL ODOO BIDNIIHEE UHAAN DUTAH TOM ASUUDLIIG ARD TUMNEE SONSONOO GJ HUTSAAD SANAL AVCH BNA ENE TER GEED L KKK MANIIHAA GARAAR MOGOI BARIULJ UURSDUUR MINI SHOROO UMHUULEED BAIH YUM DAA UUNIIGEE ARDCHILAL GENEE
2017-04-02
Иргэн:
Доромжлоод байгаа гарууд өөрсдөө нэг ч бүтэн өгүүлбэр холбоод хэлж чадкуу байж, дуугайл хараад сууж бай за юу. АН-ын гишүүн бол шаи шатны сонгуульдаа оролцоод удирдлагадаа итгэ
2017-04-02
Иргэн:
хүн доромжлохоо боль доо. Энэ хүн АН-ыг улам сайжруулах гээд л явж байна. урд нь хэн ч ингэж ажиллаж байгаагүй биз дээ
2017-04-02
Зочин:
үхсэн нам байсан юм уу.намаа жирийн гишүүдээ ингэж доромжилдог хүн бас дарга хийнээ .,. ,гутамшиг
2017-04-02
zochin:
Ene Erdene gej hun uhsen huni tetgeverig avch idej baisan yam duulddag baisan .Uuru bas uhsen baij baigad bosoj irj baigaamuu Ardchilsan namin myanga myangan gishuud bugd l seruun tungalag ajilaa hiij baisan baih shuu yau yariad yu bichuuled baina. minii bodloor Erdene gedeg hun jinhneese uhej baij A.Nam yalaltand hurne
2017-04-02
Д.Ганхуяг 99116570:
Оролцоо гэдэг зөв. Гэхдээ амьд оролцоо байх ёстой. Жишээ нь одоо АН-ын гишүүдийг юунд оролцуулах вэ? гээд бод. Одоо АН-ын гишүүд Эрдэнэтийн 49 эсвэл 51 хувийг ард иргэдэд нь өгүүлэхийн төлөө тэмцэлд оруулах хэрэгтэй. Түүний дараа хэвлийн баялгийг ХУВЬЦААТ КОМПАНИУД БОЛГООД ИРГЭДЭД НЬ ЭЗЭМШҮҮЛЖ жинхэнэ нээлттэй, олны эзэмшилтэй, олны хяналттай, олны дэмрлэгтэй, жинхэнэ ёонгодог хувийн өмчийн хэвшлийг хөгжүүлж чадвал манай Монгол хөгжинөө. Одоо хувийн өмч гэж юу байна? Бор зүрхээрээ боссон хувийн гэх өмчүүд цөөн. Төрийн юмыг үнэгүйдүүлж шуусан, төрд юм шахаж хулгайлсан, лициенз зарж хөлжсөн юмнуудыг хэн хувийн өмч гэх вэ? Хулгайн л албан тушаалаа ашиглаж олсон л зүйл шүү дээ. Жинхэнэ сонгодог хувийн өмчийн төлөө. Урагшаа??????????????????
2017-04-02
zochin:
Melhii shig beltsiisen Erdene amid nam gene uu, gishuudiin songoltyg munguur hyazgaarlachihaad yu geed balairaad baigaa yum be. Unen hereg deeree oligarhuudyg demjsen shiidver bolson shuu!
2017-04-02