Хөрсний нуралтын улмаас 44 хүүхэд амиа алджээ
2017-04-03

 

Колумбын баруун өмнөд нутагт хөрсний нуралт үүссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Байгалийн гамшгийн уршгаар 207 хүн амиа алдсан байна.

 

Гамшгийн төвөөс “Хөрсний нуралтаар амиа алдагсдын 44 нь бага насны хүүхэд. Мөн 200 орчим сураггүй болсон. Тиймээс амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай байгаа. Сураггүй бологсдын дунд хүүхдүүд бий” гэж мэдэгджээ.

 

Путумайо муж хамгийн их хохирол амссан байна. Тус мужид тасралтгүй 40 цаг бороо орж, олон мянган иргэн орон гэрээ орхиход хүрчээ.

 

Аврагчид тус мужийн 1000 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Аврах ажиллагаанд цэргүүдийг дайчилж эхэлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин