ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ
2017-04-03

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн Гүржийн Тбилис хотноо гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцсон.

 

Үүнээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд  ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхтэй хүч үзсэн ч ялагдал хүлээсэн юм. ОУХМ Д.Төмөрхүлэг энэхүү тэмцээнд 2015 онд Тбилисийн Гранприд түрүүлж байсан бол энэ удаад хоёрдугаар байранд шалгарлаа.

 

Мөн тэмцээний -60 жинд Ж.Амарболд долдугаар байр, -66 жинд Д.Алтансүх долоодугаар байр, -57 жинд Ц.Хулан шагналт V байранд тус тус шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Нийтдээ манай дөрвөн жүдоч шагналт V байр эзэлж, багийн дүнгээр 11-р байр эзлэв.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene zaluugiiiin tolgoy ajilladagguy l kheweeree
2017-04-03
Зочин:
ene zaluugiiiin tolgoy ajilladagguy l kheweeree
2017-04-03