Трамп: Бээжин туслахгүй бол Пхеньяны асуудлыг дангаараа шийднэ
2017-04-03

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр БНХАУ-ын эрх баригчдад зориулан мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр “Хэрвээ Хойд Солонгосын асуудалд БНХАУ хамтран ажиллахгүй бол АНУ дангаараа шийдэх болно” гэж мэдэгджээ.

 

Трамп “Хойд Солонгосын үүсгээд буй нөхцөл байдлыг БНХАУ намжааж чадахгүй бол АНУ биечлэн оролцохоос өөр сонголтгүй. АНУ бие дааж Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаах цаашлаад зогсоох арга хэмжээ авах болно. Тиймээс БНХАУ-ын эрх баригчид миний хүсэлтэд хариу өгөх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ долоо хоногт АНУ-д очиж, Флорида мужид зохион байгуулагдах арга хэмжээнд оролцоно. Энэ арга хэмжээний дараа тэрбээр Трамптай уулзах юм. Удирдагчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар ярилцах билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Bid:
Yahav dee manai darga nar muu ni muu l daa gehdee gadnii daramt ih bh yum enemuu heden tom gurnuud sain alaltsaad baahan huch ni sulraasai uls maani gadnii daramtgui baival dotooddoo bid dor ni tsegtsleed haychina oo
2017-04-03
хэхэ:
манай сайтууд гэж шаалтуурууд л байдаг шүү дээ хэххэ
2017-04-03
zochin:
Saituud ene tom medeelel deer aria juldah bhaa HAR yumandaal sain shuu dee
2017-04-03
Зочин:
Tranp ingej hellsen yum bolob uu medeellin saituudiin orchuulaga yanz bur baina. Iimd tuunii helsenugiig hamtatd tavij baival yamar be. Mash ih tuurugduuksen garchigtai medeelel yavj baina shuu
2017-04-03