С.Баярцогтын дахин нэр дэвших эрх нь нээлттэй
2017-04-03

Гэрэл зургийг MPA.mn

 

АН-ын дотоод сонгуулийн үр дүнгийн талаар тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ.  Энэ удаагийн сонгуульд АН-ын 152 мянган гишүүн санал өгөх эрхтэйгээс ирц 78 хувьтай байсан байна.  АН-ын аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлджээ.  ҮБХ-ны 380 гишүүнд 511 нэр дэвшигч бүртгүүлснээс дотоод сонгуулийн өмнө дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасчээ. Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг тус тус нэрсийн жагсаалтаас хассан байна. Харин аймаг, нийслэлийн даргад 54 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна. Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511 нэр дэвшигч өрсөлдсөнөөс дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан учраас 506 нэр дэвшигч 380 суудалд өрсөлдсөн байна. Үүнээс 76 суудалд эмэгтэй, 76 суудалд эрэгтэй, чөлөөт суудалд хяналтын тооллого дуусаагүй байгаа аж.  Дотоод сонгуулийн үеэр 10 мянга гаруй гишүүн саналаа өгч чадаагүй нь АН-ын дотоод зохион байгуулалттай холбоотой гэнэ. Тиймээс цаашид бүртгэлтэй холбоотой асуудлыг дахин гаргахгүй гэдгээ намын удирдлагууд мэдэгдэв.

 

Аймаг, нийслэл, дүүргийн  намын даргад өрсөлдсөн нэр дэвшигчийн урьдчилсан дүнг гаргасан байна. Тухайбал, Нийслэлийн АН-ын даргаар  Д.Баттулга,  аймгуудаас  Архангайд М.Батжаргал, Баян-Өлгийд Е.Зангар,  Баянхонгорт Д.Ширмэн, Булганд  Б.Ариун-Эрдэнэд,  Говь-Алтайд Ц.Нанзаддорж,  Говьсүмбэрт  Д.Сүрэнжав,  Дорноговьд Б.Батбаяр,  Дорнодод  П.Алтангэрэл, Дундговьд  Ц.Мөнхбат,  Өмнөговьд  Р.Сэддорж,  Төв аймагт  Ц.Мэндсайхан,  Ховдод Ч.Чинбат,  Хөвсгөлд Ш.Идэрбаясгалан, Хэнтийд Ш.Батдэлгэр,  Дархан-Уулд  Г.Гантулга, Орхонд Д.Алтанхуяг,  Увсад Ч.Чимид нар тус тус олон гишүүдийн санал авсан бол Өмнөговь, Сэлэнгэ аймагт хяналтын тооллого хийгдэж байгаа аж. Дүүргүүдээс  Багахангайд Ц.Алтанцэцэг, Чингэлтэйт Г.Баярсайхан, Сонгинохайрханд М.Чинболд, Налайхад М.Дашхүү,  Багануурт Ч.Очирхүү нар гишүүдийн олонхийн саналыг авч, Хан-Уул дүүргийн хяналтын тооллого дуусаагүй байгаа юм байна.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад  хариулсан юм.

 

-С.Баярцогтыг нэрсийн жагсаалтаас яагаад хассан бэ?

 

-Нэр дэвшигч С.Баярцогтын хувьд намын тодорхой гишүүдээс санал гомдол ирүүлсэн. Энэ гомдлын хүрээнд Үндсэн дүрмийн хороо хуралдаж, асуудлыг нь шалгах шаардлагатай гэж үзэж түр түдгэлзүүлсэн. Үндсэн дүрмийн хороо дотоод сонгуулийн дүн гарсны дараа дахин хуралдаж тодорхой шийдвэр гаргана.

 

-С.Баярцогтын асуудлыг шалгасны дараа ямар нэг асуудалгүй гэвэл тухайн нэр дэвшигчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

 

-АН өнөөдөр гишүүдийнхээ ёс зүй, хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай байх асуудлын талаар С.Баярцогтын талаар гомдол ирсэн. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл оффшорын талаар тайлбар, үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас тодруулах шаардлагатай гэж бид үзсэн. Цаашид АН-ын удирдлагад оффшор данстай хүн байх нь зохисгүй гэж үзэж байгаа учраас хатуу хяналт тавин ажиллана гэж үзэж байгаа. АН шинэчлэлийн хүрээнд хариуцлагын асуудлыг давхар ярьж байгаа учраас С.Баярцогтыг нэр дэвшихээс түдгэлзүүлсэн. Хэрэв шалгалтын дүнд зөрчилгүй гэж үзвэл дахин ҮБХ-ны гишүүнд нэр дэвших эрхтэй. АН-ын дүрмээр ҮБХ-ны гишүүнийг жил бүр сонгох, нийт гишүүдийн гуравны нэгийг жил бүр дахин сонгодог байхаар тусгасан. Тиймээс С.Баярцогтын хувьд дахин сонгогдох боломжтой.

 

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ҮБХ-ноос сонгох уу ?

 

-Тавдугаар сарын 2-7-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах хуультай. Тиймээс бид АН-ын их хурлаар нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна. Одоогоор Их хурлын тов гараагүй байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
АН ынхан АСЕМ аар идэж уусан найзууддаа хэзээ хариуцлага тооцох вэ?
2018-10-27
Unshigch:
Ter muu uxvel taarah amisgaa yun dahin ner devshih tuhai yariad bgaan....uhej dald or !!!
2018-03-12
иргэн:
Энэ нэг дарганцар юмнууд заримдаа юу ярьж байгаагаа мэдэж байгаа болов уу хольж хутгасан юм их ярих юм орж гарсан малнууд
2017-04-04
helts:
Gadaadad yabaa neg Mongol baatar, 2yabaa Mongol baas gej unen shuu!!! Bayartsogt AH-d unuudur baatar ch yavsan, avarch ch yavsan harin baas yavsan ue ene huniig offshor hemeeh tsol hergemees uussen baikh. Erdene unuudur ingej heleh erh arai baihgui baih aa. Horhoitoi shudendee her zuuh yum boldoo huurhii!!!!!
2017-04-03
Зочин:
Энэ эрдэнэ эзэн ван юмуу . Коммунист намын дарга юмуу
2017-04-03
dulam:
Er ni ene C.bayr C.bayrtsogt C.erdene bugd neg nag lalariin hujaagiin sogtuu sheesnuud yum bishuu bugd C?
2017-04-03
ezen:
Davarsan bandi ve yal edleh baital yun devshih bolioroo nam dagsan hoshnognii nuhnuud mini naad c.erdene c . bayrtsogtoo avaad tamruu zailaach uls oron buzaraar duurlee! !!!
2017-04-03
монгол:
үхэр монголчууд гэдэг үг хэний оных вэ? яахаараа хоорондоо дандаа арсалдаж хоосон хийрхэж байдаг юм бэ? энэ ардчилал уу? анархизм уу? болцгоо эвтэй шударга хүнлэг байцгаа Та МАН аас лгагдах юм юу байна? эрх мэдэлмөнгөний төлөө улсаа өрөнд оруулахын төлөө АН байгаа юу?
2017-04-03
irgen:
AN eroosoo hereggui nam, MAN-iin zarim uil ajillagaa bas no-toi
2017-04-03
Nam bus irgen:
Ulsaa dampuuruulsan 2 namin hulgaichuud shudraga yos yarihaar ineed hureh yum.
2017-04-03
Зочин:
СЭРДЭНЭ ЁС ЗҮЙ ГЭЖ ЯРИХААР Л ХӨГИЙН САНАГДААД БАЙГАА ЮМ ДАА
2017-04-03
Zochin:
Bayartsogt baij l baig,. Bitgii ataarx
2017-04-03
Болдбаатар:
Баярцогт болиочээ. АН-н нэр хүндийг унагаж, сонгуульд ялагдахад нь багагүй хувь нэмэр оруулсан хүнийг АН-аас албан тушаалд дэвшүүлэх нь битгий хэл намаасаа хөөх хэрэгтэй. Хэрэв хөөвөл АН шинэчилэгдэж чаджээ гэж Монголын ард түмэн ойлгох болно. Эс тэгбээс хувилдсан олигарх ноёрхсон нам хэвээрээ юм байна гэж ойлгоно. Ер нь офшорын хууль байхгүй гээд шалтаг заагаад байгаа болохоос биш Татварын хууль гэж байгаа шүү. Офшорын данс нь хулгай хийсэн луйвардсан авилга авсан мөнгөө татвараас зугтаалгаж нуудаг данс шүү дээ. Ийм хүн Монгол төрд байж болох уу. Монголын Үнэнч шударга олон залуус төрд орж чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ
2017-04-03