Машин осолдож 3 хүн амиа алджээ
2017-04-03

Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 82 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

 

2017 оны 04 дүгээр сарын 01,02-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 507 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 375 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 2, явган зорчигч мөргөсөн 9, мөргөлдсөн 9, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 1 хүүхэд өртсөн.  

 

Тухайлбал:

 

  1. СБД-ийн нутаг Герман элчингийн уулзварт H.Accent маркийн автомашины жолооч T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж 3 хүн гэмтсэн.

 

Орон нутагт:

  1. Сэлэнгэ аймгийн “Ерөө”  сумын нутаг “Нэвшээ” гэх газар Зүүнхараагаас 120 км зайтай, уулын замд явж байсан Zil-131 маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 46 настай Б-н амь нас хохирсон.
  2. Завхан аймгийн Их-Уул сумаас зүүн урд зүгт Цэц-Үүх багийн нутаг Солонготын давааны усан гарамны “Хясаа” гэх газар шороон замд амины H.5ton маркийн автомашин онхолдож, жолооч 46 настай Э болон зорчигч Г, М нарын 3 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна. Хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “...Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл орон нутагт зорчиж буй жолооч нар тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт тээвэрлэж байгаа нь зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирох, гэмтэж бэртэх шалтгаан болж байна. Иймд жолооч та хүн ба ачааг дүрмийн дагуу тээвэрлэх, зорчигч нарт хамгаалах бүсийг заавал хэрэглүүлж хэвших, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна. 

Shuud.mn
Сонин хачин