Санкт-Петербург хотноо дэлбэрэлт болж, 11 хүн амиа алджээ
2017-04-04

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдаж, 45 хүн бэртсэн гэнэ. Бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд дэлбэрэлт болсон бүс нутгийг цагдаагийнхан хамгаалалтадаа авчээ.

 

Уг үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Санкт-Петербург хотноо гурван өдрийн гашуудал зарлажээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 14.40 цагт болсон бөгөөд “Сенная площадь” буудлаас “Технологический институт” буудал хүрэх замд явж байсан цувааны нэг галт тэргэнд дэлбэрэлт болсон аж.

 

Тэсрэх бөмбөг хийсэн цүнхийг галт тэргэнд үлдээсэн болохыг тогтоожээ. Одоогоор цагдаагийнхан гэмт этгээдийг хяналтын камерийн тусламжтай эрэн хайж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
за исламын улсад цохилт өгсөний гор гарч эхлэх гэж байна. исламистууд оросыг жижиг үндэстэн болтол нь бутаргана гэсэн тангарага өргөж энэ дайнд орж байгаа гэнэлээ
2017-04-04
Зочин:
за исламын улсад цохилт өгсөний гор гарч эхлэх гэж байна. исламистууд оросыг жижиг үндэстэн болтол нь бутаргана гэсэн тангарага өргөж энэ дайнд орж байгаа гэнэлээ
2017-04-04