Путин эмгэнэл илэрхийлэв
2017-04-04

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болж, 11 хүн амиа алдаад байна. Гэмт этгээдүүд тэсрэх бөмбөг хийсэн цүнхийг метронд үлдээсэн болохыг тогтоожээ.  Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдүүдийг эрэн хайж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

 

Тэгвэл дэлбэрэлт болсон бүс нутагт Ерөнхийлөгч В.Путин очиж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн байна.  Тэрбээр хохирогчдын гэрэл зургийн өмнө лаа асааж, нэг минут дуугаа хураан зогсчээ.

 

Путин Санкт-Петербург хотноо Беларуссийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзалт хийж байсан юм.

 

Дэлбэрэлт болсоны дараа “Площадь Восстания” буудлаас тэсрэх бөмбөг хийсэн гар цүнхийг албаныхан олж, аюулгүй болгосон талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин