Санкт-Петербург: Хоёр этгээдийг сэжиглэж байна
2017-04-04

ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болж, 11 хүн амиа алдаж, 45 хүн шархтаад байна.

 

Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгийг хамгаалалтадаа авч, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж буй юм. Учир нь цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгаас тэсрэх бөмбөг хийсэн цүнхийг олжээ.

 

Тэгвэл цагдаагийнхан халдлага үйлдсэн байх магадлалтай хоёр этгээдийг эрэн сурвалжиж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Хяналтын камерт бичигдсэнээр нэг этгээд хар малгай, хар шил болон улаан куртик өмссөн бол хоёр дахь этгээд нь хар малгай, хүрэм өмссөн байжээ.

 

Тэднийг сэжиглэж буй шалтгаанаа цагдаагийнхан "Дэлбэрэлт болох үед тэд ямар ч айсан, сандарсан дүр төрх гараагүй нь сэжиг бүхий байна” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
ХАРВААС ИЛТ
2017-04-04