Санкт-Петербургт амиа золиослогч халдлага үйлджээ
2017-04-04

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд болсон халдлагыг амиа золиослогч этгээд үйлдсэн хэмээн тус улсын Терроризмтэй тэмцэх албанаас мэдээлсэн талаар "TASS" агентлаг уламжлав.

 

Албаныхан хэргийн газраас амиа золиослогч этгээдийн гарыг олсон гэнэ. Уг гарны хэлтэрхийг шинжилгээнд өгч, ДНК-ийнх нь тусламжтай хэн болохыг тогтоосон байна.

 

Арван нэгэн хүний аминд хүрч, өөрийгөө золиослосон этгээд 23 настай бөгөөд Ази гаралтай байжээ.

 

Тэрээр ОХУ-д үйл ажиллагаа явуулахыг хориглосон террорист бүлэглэл, Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой байсан гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин