Хар тамхи хэрэглэсэн нисгэгч ял авчээ
2017-04-04

Мирослав Гронич

 

Канадын иргэний агаарын тээврийн “Sunwing Flight” компанийн зорчигч тээврийн онгоцны ахмад Мирослав Гронич  өнгөрсөн сарын 21-нд нислэгийн үеэр хар тамхи хэрэглэсэн байна.

 

Нислэгийн үеэр ахмад хар тамхи татахаас гадна согтууруулах ундаа хэрэглэсэн шалгалтаар тогтоосон учир түүнийг найман сар хорихоо болсон талаар “www.thestar.com” сайт мэдээллээ.

 

Алберта мужийн шүүх Мирослав Гроничийг буруутай хэмээн үзэж, нэг жилийн хугацаанд нислэгийн бүрэлдэхүүнд оролцох эрхийг нь хасч, найман сарын хугацаанд хорихоос гадна 100 мянган ам.доллароор торгохоор болжээ. Ахмад хоригдож байхдаа хар тамхины эмчилгээнд хамрагдах гэнэ.

 

Тэрбээр өмнө нь нислэгийн үеэр хар тамхи хэрэглэж байхдаа баригдаж байжээ. “Sunwing Flight” компанийн удирдлагууд нисгэгчид сахилгын шийтгэл ноогдуулж, хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэн өгөөгүй аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин