АН 5.5 тэрбум ам.долларын өр тавихыг эсэргүүцэж байна
2017-04-04

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус  намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-АН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төсөлд байр сууриа нэгтгэлээ. Энэ удаагийн төсвийн тодотгол бусад жирийн дэглэмээр орж ирдэг төсвийн тодотголоос ялгаатай. ОУВС-гаас тавьсан нөхцөлийг уг  хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс төсөвт тодотгол маягаар оруулж ирж байна. Энэ нь АН-ын бүлгийн онцгой анхааралд байгаа.

 

Манай бүлгийн гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутагт иргэдтэй уулзсан. Эрх баригчид 2016 оны сонгуулийн амлалтаасаа буцаж, итгэл алдаж байгаад иргэд маш их бухимдалтай байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх баригчид зөвхөн төсөв тойрсон асуудлыг шүүмжилж, өмнөхийг буруутгасан чиглэлд хүчтэй явсан. Харамсалтай нь эдийн засгийн бодит өсөлт, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар бүтэн жил юу  ч хийгээгүй байгаад иргэд маш их бухимдаж байна. ОУВС-гийн хүнд нөхцөлүүдийг төсвийн тодотголд тусгасныг иргэд шүүмжилж байна.

 

Өнөөдрийн хурал ОУВС-гаас тавьсан нөхцөлүүдийг төсөвт тусгасан байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин зэргийг харгалзаж байж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэх ёстой гэж бодож байна. Ялангуяа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар төсөвт тодотгол хийхдээ зардал нь өссөн мөртлөө иргэдээс авах татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаад манай бүлэг санал нэгдэхгүй байгаа. Эрх баригчдын түрэмгий үйлдэлд нийгэм бухимдаж эсэргүүцлийн хөдөлгөөн үүсэх магадлал өндөр байгаа. Эрх баригчид иргэдийн амьжиргаанд бодит дүгнэлт хийж, дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Хэрвээ ийм шийдвэр гаргаж чадахгүй ОУВС-гийн нөхцөлөөр 440 сая ам.долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.доллар өр тавих асуудлыг АН эсэргүүцэж байна. Өр тавих асуудлыг ноцтой хэмжээнд гаргаж тавина. Эрх баригч нар 2016 оны сонгуулиар өмнөх эрх баригчид Монгол Улсыг өрөнд баригдуулсан гэсэн асуудлыг тавьж, өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт өгч байсан. Тийм учраас ОУВС-гийн далбаан дор 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг эсэргүүцэж байна.

 

АН дотоод сонгуулиа хийж дууслаа. Монгол орны бүх нутаг дэвсгэрт АН бүтцээ шинэчиллээ. АН-ын гишүүдийн идэвхжил өндөр байгаа. Улс орны хувь заяа хаашаа яваад байна. Эрх баригчдын хүч түрэмгийлсэн байдлыг хараад суух уу, эрх ашгаа хамгаалах уу гэдгийг хэлэлцсэн. Тийм учраас хаврын чуулганаар АН-ын бүлэг  дүгнэлтээ танилцуулна хэмээлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
та нар МАН ыг дуураиж зээл битгии ав гэж яахнав .зээл аваг . хамгиин гол нь тэр 5,5 аар юу хиихээ МАН маш нариин танилцуулах ёстои.хувааж хувьдаа завших шал дэмии зүилд үрүүлэхээс л АН бат сэргиилэх үүрэг өнөөдөр хүлээнэ.
2017-04-04
эрка:
Зээл тусламж байдаг л зүйл.Авахдаа биш зарцуулахдаа л асуудал нь оршино доо.
2017-04-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-04
Зочин:
АН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР.
2017-04-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-04-04