Санкт-Петербургт халдсан этгээдийг хэн болохыг тогтоожээ
2017-04-04

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд болсон дэлбэрэлтээр 11 хүн амиа алдаж, 50 орчим шархтжээ.

 

Тэгвэл халдлага үйлдсэн этгээдийг Акбаржон Жалилов гэдэг бөгөөд 22 настай аж. Шалгалтаар тэрбээр Киргизстан улсын иргэн болохыг тогтоожээ.

 

Халдлага үйлдэгч хяналтын камерт бичигдсэн улаан куртиктэй залуу аж. 

 

Тэрбээр Санкт-Петербург хотноо 2011 оноос хойш амьдрах болжээ. Цагдаагийнхан түүний машиныг эрэн сурвалжиж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин