Химийн зэвсгийн улмаас 18 хүн амиа алджээ
2017-04-04

Сирийн баруун хэсэгт босогчид олноороо амьдардаг билээ. Тэгвэл  тус бүс нутагт химийн зэвсэг ашиглаж, энгийн иргэдийг хөнөөсөн хэрэг гарчээ. “Уг химийн зэвсгийн халдлагын улмаас 18 хүн амиа алдаж, олон зуун хүн шархтсан” талаар босогчид мэдэгдлээ.

 

Сирийн Хүний эрхийн байгууллага “Сирийн Засгийн газрын хүсэлтийн дагуу ОХУ-ын онгоц Хан-Шейхун хотноо агаараас цохилт өгч, олон хүнийг хөнөөсөн” гэж мэдэгдсэн байна.

 

Сөрөг хүчин “Олон хүн амьсгалж чадахгүйн улмаас амиа алдацгаасан” гэв. Харин Сирийн Засгийн газар “энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан” гэх мэдээллийг эрс үгүйсгэжээ.

 

НҮБ-ын тайланд “Сирийн Засгийн газрын цэргүүд 2014, 2015 онуудад гурван ч удаа энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан” болохыг дурьджээ.

 

Мөн Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өнгөрсөн онд химийн зэвсэг ашигласан болохыг тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин