Санкт-Петербург: Амиа алдагсдын тоо нэмэгджээ
2017-04-05

 

ОХУ-ын Санкт-Петербург хотод террорист халдлага болсон билээ. Тэгвэл уг халдлагаар амиа алдагсдын тоо 14 болсон талаар албаныхан мэдээллээ. Нэг этгээд метронд тэсрэх бөмбөг тэсэлсэн юм. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт этгээдийг хэн болохыг тогтоогоод байна.

 

Хлдлага үйлдсэн этгээдийг Акбаржон Жалилов гэдэг бөгөөд 22 настай аж. Шалгалтаар тэрбээр Киргизстан улсын иргэн болохыг тогтоожээ.

 

Халдлага үйлдэгч хяналтын камерт бичигдсэн улаан куртиктэй залуу байна.

 

Тэрбээр Санкт-Петербург хотноо 2011 оноос хойш амьдрах болжээ.Цагдаагийнхан түүний машиныг эрэн сурвалжиж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин