Ассад иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн үү
2017-04-05

Сирид энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан хэрэг гарчээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Сирийн хойд хэсгийн Идлиб мужийн Хан Шейхун хотноо босогчид энгийн иргэдийн эсрэг химийн хортой бодис ашигласан байна. Уг үйл явдлын улмаас 100 орчим хүн амиа алджээ. “Амиа алдагсдын дунд 11 хүүхэд байгаа” талаар Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ.

 

Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл болон Сирийн Засгийн газрыг эсэргүүцэн тэмцэж буй сөрөг хүчний дэмжигчид хамтран энгийн иргэдийг химийн хортой бодисоор хордуулан хөнөөжээ. “Амиа алдагсад химийн хортой бодисонд хордсоныхоо дараа амьсгал нь боогдож, цаг орчмын дараа амиа алдацгаасан” талаар гэрчүүд өгүүлэв.

 

“Эмнэлэгт хүргэгдээд буй 60 орчим хүний биеийн байдал хүнд байгаа. Иргэдийн амьсгал боогдох, амнаас нь хөөс гарах, тамиргүй болох зэрэг шинж тэмдэгүүд ижилхэн байгаа” талаар Идлиб мужийн Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. Биеийн байдал нь хүнд байгаа иргэдийг яаралтай Турк улс руу илгэхээр болсон гэнэ. Сирийн Засгийн газар сөрөг хүчин болон террористуудын хамтран хийсэн үйлдлийг буруутгаж “Тэд химийн зэвсэг, үхлийн аюултай утаа зэргээр бактерлогийн дайныг өдүүлэхээр оролдож байна. Эдгээр террористуудад ямар ч сэтгэл байхгүй” хэмээн мэдэгджээ.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад “Химийн зэвсгийн халдлагын улмаас 11 хүүхэд амиа алдсан. Мөн 100 гаруй энгийн иргэн амиа алдлаа. Үнэхээр харамсалтай үйл явдал болж байна. Иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан бүхэн хариугаа амсах болно” гэж хэлж, террористуудын эсрэг цэргийн ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг албаныханд үүрэгджээ.

 

“Иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан” гэх мэдээлэл барууны хэвлэлээр цацагдсаны дараахан Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Сирийн Засгийн газрын дэглэмийг нураан унагаах гэсэн зорилго” гэж мэдэгдэв. Тэрбээр мөн НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг уг асуудлаар шуурхай хуралдаж, буруутанг олохыг шаарджээ.

 

 

“Сирийн Засгийн газрын цэргүүд өнгөрсөн 2014 онд Дамаск хотноо химийн зэвсэг ашигласан” гэх мэдээллийн дараа НҮБ-ын тусгай шинжээчид гурван долоо хоног химийн зэвсэг ашигласан бүс нутагт тусгай мөрдлөгө явуулсан түүхтэй. Мөрдлөгөөр химийн зэвсэг ашигласан болохыг баталсан ч Ерөнхийлөгч Ассад уг мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.  НҮБ-ын удирдлагууд Идлиб хот руу шинжээчээ илгээх эсэх нь одоогоор нууц хэвээр байна. НҮБ-ын шинэхэн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш “Манай байгууллага Сирийн асуудалд голлон анхаарлаа хандуулан” хэмээн тангараг өргөх үедээ мэдэгдсэн удаатай.

 

“Ерөнхийлөгч Ассадын зөвшөөрлөөр Засгийн газрын цэргүүд 2014, 2015 онд иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан” хэмээн НҮБ мэдээлсэн. Гэхдээ уг мэдээллийг Сирийн Засгийн газар үгүйсгэсээр байгаа юм.

 

Тэгвэл Сирийн сөрөг хүчний идэвхтнүүд “террористуудтай хамтран иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан” гэх мэдээллийг үгүйсгэж “Ерөнхийлөгч Башар аль Ассад химийн зэвсэг ашиглахын цэргүүдэд зөвшөөрсөн. Бид энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй. Олон улс буруутанг олно гэдэгт итгэж байна. Ассадын зөвшөөрлөөр ОХУ-ын онгоц тус бүс нутагт агаарын цохилт өгсөн. Энэ цэргийн ажиллагааны үеэр тэд иргэдийн дээрээс химийн хортой бодис цацсан байх. Засгийн газраас өгч буй тоон мэдээлэл ч алдаатай байна. Химийн зэвсэг ашигласаны улмаас 400 орчим хүн шархтаж, 100 орчим хүн амиа алдсан” гэж мэдэгджээ.

 

Химийн зэвсгийн хэрэгтэй нэр холбогдоод буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өнөөг хүртэл мэдэгдэл хийгээгүй байна. Тус бүлэглэл өнгөрсөн оны есдүгээр сард Мосул хотноо байрлах АНУ-ын цэргийн бааз руу пуужин харвасан юм. Америкийн мэргэжилтнүүд пуужингийн хэлтэрхийгээс химийн зэвсгийн үлдэгдлийг олжээ. Шалгалтаар пуужин их хэмжээний гичийн хордуулагч бодис агуулсан байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сэтгүүлч гуай эсрэгээрээ Сирийн армийн цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн гэж олон улсууд болоод тэнд ажиллаж байгаа хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгэн дуугаар хэлж байгаа ганцхан Орос Асадын арми химийн зэвсэг хэрэглээгүй гэж гүрийж байгаа шүү.
2017-04-09
Зочин:
assad bolon tuuniig demjigch orosuudyn hiisen ajil geed delhii dayar shuugij bnaa,
2017-04-07
Зочин:
assad bolon tuuniig demjigch orosuudyn hiisen ajil geed delhii dayar shuugij bnaa,
2017-04-07
зочин:
сэтгүүлч хүн мэдлэгэтэй ёс суртахуунтай байх ёстой энэ чанар Б. Дэлгэрцэцэгт дутсануу эсэхүл гадны гарын чулуу юу
2017-04-05
zochin:
ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ
2017-04-05
Зочин:
Сэтгүүлчээ чи ямар тэнэг хүүхэн бэ. Юу бичиж байгаагаа мэдэж байгаа юм уу. Чи байтугай Америкчүүд Орос Сирийн ерөнхийлөгч Ассадтай Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж магадгүй гэж бичиж зүрхэлддэггүй юм. Зориуд бичиж Оростой муутгахыг бодоогүй биздээ
2017-04-05
Зочин:
assad bolon tuuniig demjigch orosuudyn hiisen ajil geed delhii dayar shuugij bnaa,
Зочин:
assad bolon tuuniig demjigch orosuudyn hiisen ajil geed delhii dayar shuugij bnaa,