Трамп иргэдийн эсрэг химийн зэвсэг туршсаныг буруутгав

Сирийн хойд хэсгийн Идлиб мужийн Хан Шейхун хотноо энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан явдалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дургүйцлээ илэрхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч Трамп “Иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан нь хүн төрөлхтнийг гутаан доромжилсон хэрэг. Гэмгүй хүүхдүүд амиа алдацгаалаа” гэж мэдэгджээ. Иргэдийн эсрэг химийн зэвсэг туршсаны улмаас 100 орчим хүн амиа алдаж, 500 гаруй хүн хорджээ.
“Амиа алдагсдын 22 нь бага насны хүүхдүүд” хэмээн НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сангаас мэдээлэв. Трамп босогчдыг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгасан бол НҮБ-д суугаа АНУ-ыэ төлөөлөгч ОХУ-ыг уг хэрэгтэй холбоотой хэмээн буруутгажээ.
Химийн зэвсэг турших үетэй зэрэгцэн тус бүс нутагт Оросуудыг агаарын цохилт өгсөн хэмээн босогчид мэдээлсэн. Гэхдээ ОХУ-ын Батлан хамгаалах яам “Бид ойрын өдрүүдэд Сирид байлдааны ажиллагаа явуулаагүй” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ