Трамп, Си Зиньпин нар гольф тоглоно
2017-04-06

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр АНУ-ын Флорида мужид зохион байгуулагдах арга хэмжээнд оролцох билээ.

 

Тэрбээр уг арга хэмжээний дараахан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана. Тайванийн асуудал буюу “Нэг Хятад” бодлогоос болж хоёр улсын харилцаа муудахад хүрээд байгаа юм.

 

Хоёр улсын дунд үүсээд таагүй “мөс шиг” харилцааг хэвийн болгохын тулд Цагаан ордны тэргүүн Трамп бүхий л бололцоогоо ашиглаж байна.

 

Тэрбээр Си даргыг Цагаан ордондоо бус Флорида дахь хувийн эдлэн газартаа хүлээн аваах болжээ.

 

Удирдагчид уулзалтаар зөвхөн улс төр ярихгүй мөн гольф тоглохоор болсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин