Хатан хааны гэр бүл халдлагаар амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэв
2017-04-06

 

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям болон ханхүү Харри гүнж Кейт Миддлтон нар өчигдөр Лондонгийн халдлагаар амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэд халдлага болсон Уэстминстерийн гүүрэн дээр очиж, амиа алдагсдад зориулан улаан өнгийн цэцэг өргөжээ. Мөн  дараа нь Лондонгийн халдлагын хохирогчтой уулзахаас гадна сүмд очиж, лаа өргөцгөөсөн байна.

 

Лондонгийн халдлагаас хойш анх удаагаа Хатан хааны гэр бүлийнхэн эмгэнэл илэрхийлж буй юм.  Ханхүү Уилъям Та бүхнийг хэзээ ч мартахгүй үргэлж дурсан санах болно” гэж хэлжээ.

 

Халдлагаар дөрвөн хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархтсан билээ.

 

Халдагыг Халид Масуд гэгч үйлдсэн бөгөөд тэрээр Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн захиалгаар уг хэргийг үлдсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин