Азийн сайд нарын II бага хурлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлно
2017-04-06

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” хоёр дах өдрөө “Туушин” зочид буудалд үргэлжилж байна.

 

Өнөөдрийн хуралдаанаар 2018 онд Монгол Улсад зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг хэрхэн амжилттай зохион байгуулах сэдвээр голлон явагдана.

 

Хуралдааныг БНЭУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Камал Кишор даргалан явуулж байна.

 

 

Хуралдааны үеэр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал -2018” зохион байгуулах ажлын хэсгийн тайланг сонсох бөгөөд хурлын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар Монгол Улсын Засгийн газраас танилцуулга хийнэ.

 

Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын Стратегийн Азийн түншлэлийн хурлын гишүүдийн зөвлөгөөн болно. Энэ үеэр хуралд оролцогчид багт хуваагдан “Бүс нутагт Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тодорхойлох нь” сэдвээр багийн дасгал ажил хийх юм. Тухайлбал, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал-2018”-ын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, багуудын хамтарсан зөвлөмж гаргах юм.

 

Хуралдааны төгсгөлд бүс нутагт Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тодорхойлох нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин