Оффшор данстай гишүүдийн эргүүлэх татахыг шаардав
2017-04-06

Гэрэл зургийг MPA.MN

 

Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлэх болсон талаараа өнөөдөр /04.06/ мэдээлэл хийлээ. Уг шаардлагад, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг яаралтай эгүүлэн татах, оффшортой асуудлаар С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд удааширч байгаад онцгой анхаарч, хэрэг удааширч байгаагийн шалтгааныг олон нийтэд мэдэгдэх шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагын хувийг Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг тусгажээ. Түүнчлэн, УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан шаардлагад, оффшор данстай нэр холбогдож буй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор өргөн барихыг шаарджээ. Тэд дээрх шаардлагынхаа хариуг 4-р сарын 12-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордноос хүлээж авах тухайгаа хурлын үеэр мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв зөв .хүчээр зайлуулахгүй бол энэ бузарууд зайлахгүй..эд нар ер нь хэн юм.хөрөнгө мөнгөнөөс сүнсээ худалдсан сүгнүүд ...
2017-04-06
Зочин:
Санаа зөв ч арга нь буруу байна Хувьсгал хийх ёстой байхгүй юу Цаас шидэлцэж хэвлэлийн хурал хийгээд телевизээр яриад хэдэн үеэрээ байгаад ч энэ хувалзнуудаас салахгүй
2017-04-06