Орон нутгийн замд халтиргаа үүсчээ
2017-04-06

 

Ихэнх аймагт цасан болон шороон шуурга шуурч замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд хальтиргаа үүссэн байна.

 

Говийн аймгуудаар буюу урагш чиглэлэд шороон шуурга шуурч, баруун зүг рүү буюу Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд цас орж, цасан шуурга шууран замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсчээ.

 

Иймд дээрх чиглэлд зорчиж буй жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулах, өөрөө болон зорчигч нарыг хамгаалах бүс хэрэглүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин