Ахмад найруулагчийн чамбай бүтээлийн нээлт болов
2017-04-06

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн монгол киноны түүхийг агуулсан “55:25...Сүүдэр шийний хүүхдүүд” ном бичжээ. Уг номын хурим өнөөдөр /2017.04.06/ “Театрын музей”-д болов.

 

Тэрбээр номондоо монгол киноны өнгөрсөн, одоо үеийн түүхийг нарийвчлан судалж  багтаан, хоёр жилийн хугацаанд бичсэн гэнэ. Номын нэрэнд “55:25” гэх тоог тодотгосон нь монголын уран сайхны 55 киноны дүр, зохиол, утга санааны задаргааг багтаасан бөгөөд өөрийн найруулсан 25 киноны талаар бичиж, тэмдэглэсэн ажээ.

 

Түүний номын хуриманд Хөдөлмөрийн баатар, зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, МУАЖ П.Цэрэндагва нарын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байлаа.

 

Найруулагч Г.Жигжидсүрэн “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” хэмээх гурвалсан кино, Москва, Карловы Вар, Сөүлийн олон улсын кино наадмын тусгай шагнал, Шилдэг найруулагчийн шагналыг хүртэж  байсан Монголын нэрт найруулагч юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин